Шүүхэд баярлалаа

 

 

Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа.

Эвлэрүүлэн зуучлагчид хандсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 7 дугаар гудамжны 02 тоотод оршин суугч Тагиргаа овогт Ванчиннавааны Уранчимэгийн баярласан сэтгэгдлийг хүргэж байна.

Та ямар шалтгаанаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандах болсон юм бэ?

Би зах дээр жижиглэнгээр махны худалдаа эрхлэдэг юм. 2017 оны 9 дүгээр сард өөрийн таньдаг хүмүүст зээлээр өгсөн тэр хүмүүс маань авсан барааныхаа үнийг өгөхгүй удаагаад байхаар нь шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан юм. Би шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нийт 4 өргөдөл өгсөн. Миний өгсөн өргөдлийг маш хурдан хугацаанд шийдвэрлэж өгсөнд баярлаж байна. Миний бодлоор шүүх маргааныг хурдан шуурхай шийдвэрлэдэг болсон байна.

- Та шүүхийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?

Өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаагүй. Би нотлох баримтгүй бол шүүхэд хандаад дэмий хэрэг гэж бодож байлаа. Харин надаас нотлох баримт шаардалгүй миний мөнгийг гаргуулж өгсөнд баярлаж байгаа. Шүүх миний бодож байснаас өөр түргэн шуурхай үйлчилдэг байгууллага байна. Мөн хэрэг маргааныг богино хугацаанд шийдэж өгсөнд баярлаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага хийсэн эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх

 

Шүүхийн үйлчилгээ ард иргэд бидэнд үнэхээр ойр болж чаджээ.

Шүүхээр үйлчлүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Г.Отгонтой ярилцлаа.

Та ямар шалтгаанаар бидэнд хандах болсон бэ?

Шүүх хөдөө сумдад нүүдлэн ажиллаж хөдөөний бидэнд тулгамдсан асуудлуудыг маань түргэн шуурхай шийдвэрлэж байгаад үнэхээр их баярласан тул та бүхэнд хандаж байна.

Шүүхийн үйлчилгээ хөдөлмөрчин, малчин бидэнд ойр дотно байж бидний ажилласан жил болон бусад өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлэж байгаад маш их баярлаж байна. Нэн ялангуай хөдөө сумдад нүүдлэн ажиллаж байгаа нь ард иргэд бидэнд хүрсэн үнэхээрийн сайхан үйлчилгээ болж байна.

Шүүхийн үйл ажиллагааны талаар та ямар бодолтой явдаг байдаг бэ?

Би өмнө нь шүүхийн талаар ам дамжсан хүмүүсийн ярианаас сайн муу янз бүрээр сонсож байсан. Гэтэл шүүх гэдэг чинь жинхэнэ ард иргэддээ хүрч үйлчилдэг, шүүгч, шүүхийн захиргааны ажилчид нь иргэдтэй зөв болсон харьцаж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.

Цаашид нэг суманд жилдээ 1-2 удаа ирж шүүхийн үйлчилгээг үзүүлж, шинээр гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээ мэдээллийг хүргэж байвал үнэхээр сайн байна.

Би шүүхийг хөдөөний ард иргэддээ хүрч үйлчилж байгаад нь чин сэтгэлээсээ маш их баярлаж байна. Хөвсгөл аймгийн шүүхийнхээ нийт шүүгч, ажилтан албан хаагч нарынхаа ажилд улам их амжилтыг хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага хийсэн Б.Мөнхзориг

 



3-10-2017, 11:29


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО