Уулзалт ярилцлага зохион байгуулав

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагуудтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр 2017 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахшүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах, яллагдагчийг хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах зэрэг ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

 

 



9-10-2017, 10:01


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО