Түвшин тогтоох шалгалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалт Хөвсгөл аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхэд явагдаж байна. Шалгалтанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, ерөнхий нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч бүхий 22 ажилтан хамрагдлаа.

Мэргэшлийн түвшин тогтоох шалгалт нь сорил, хараат бус шүүх, хүний эрхийн баталгаа сэдвээр эссэ бичих, бодлого, ур чадвар, эссэ илтгэх буюу ярилцлага, мэргэшлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байдлыг 100 хүртлэх оноогоор үнэллээ. Харин ёс зүй, харилцаа хандлагыг ажилтны хувцаслалт, биеэ авч явж буй байдал, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээний соёл, ёс зүйн хорооны дүгнэлт, шүүгч, шүүхээр үйлчлүүлсэн иргэд, хэргийн оролцогчдоос авсан санал асуулга зэргээр 100 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд цаашид түвшин тогтоох шалгалтыг 2 жилд нэг удаа зохион байгуулах юм.

 

12-10-2017, 14:52


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО