Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шүүн таслах ажлын тайлан


Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуулиар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар анхан шатны шүүх юм.

Тус шүүх нь 2017 онд сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаа.

Шүүн таслах ажиллагааны талаар:

Иргэний хэргийг шийдвэрлэсэн байдал

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь тайлант хугацаанд нийт 1577 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 141 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 1436 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг өмнөх онтой харьцуулж үзэхэд.

 

Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 382 буюу 22 хувийг, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэргийн тоо 1087 буюу 61 хувийг, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 251 буюу 14 хувийг,

Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 52 буюу 3 хувийг, бусад хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 4 буюу 1 хувийг тус тус эзэлжээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 онд 141 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 69 нэхэмжлэлийг буцаасан, 2017 онд 208 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 110 нэхэмжлэлийг буцаасан байна.

Өнгөрсэн онтой харьцуулахад нэхэмжлэлийг буцаасан, хүлээн авахаас татгалзсан хэргийн тоо 58 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 
 
 
 


18-01-2018, 09:28


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО