Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шүүх таслах ажиллагааны мэдээ


Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд 44 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах, шилжүүлэх ажиллагаа хийж, 39 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 5 хэргийн үлдэгдэлтэй байна.

Өнгөрсөн онтой харьцуулж үзвэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авсан нийт хэрэг, нэхэмжлэл 16 хэргээр буурсан бол хянан шийдвэрлэсэн хэрэг 1 хэргээр өссөн дүнтэй байна.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг

Шүүх

Бүтэн жил

Өсөлт

Бууралт

2016 он

2017 он

тоо

тоо

1

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

38

39

1

0

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд нийт 44 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас нэхэмжлэлийн 6-н хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаах, шилжүүлэх зэрэг ажиллагаа хийжээ. Үүнээс 5 хэргийг хэрэг үүсгэхээс өмнө татгалзсан бол 1 хэргийг нэхэмжлэгчээс шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй үндэслэлээр буцаасан байна.

Хянан шийдвэрлэсэн нийт хэрэг: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт 39 хэргээс 31 хэргийг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн бол 8 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус хянан шийдвэрлэжээ.

 

 

23-01-2018, 15:25


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО