Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг сургалтад урьж байна


Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журамд заасны дагуу Хөвсгөл аймагт оршин суудаг, 25 насанд хүрсэн иргэдээс программын аргаар тохиолдлын журмаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгодог. 2018 онд тус шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Хөвсгөл аймгийн 282 иргэнээс Мөрөн суманд оршин суудаг, бүртгэлтэй 125 иргэнд зориулсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт”-ыг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагт шүүхийн байранд зохион байгуулна.
Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох эрх, үүрэг, ач холбогдол болон түүнд олгох урамшууллын талаар товч мэдээлэл өгч, гарын авлагаа хангана.
Иймд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож урилга хүлээн авсан Мөрөн сумын иргэд та бүхнийг дээрх сургалтад урьж байна.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

25-01-2018, 14:23


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО