Шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа

Шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж шүүгч, захиргааны ажилтнуудад сар бүр хэргийн хөдөлгөөний явц, хэрэгжилтийн талаар судалгаа гарган танилцуулж, дотоод хяналт, хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилго тавин төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Хэргийн хөдөлгөөн хариуцсан хэсгийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 1 дүгээр сарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хэргийн хөдөлгөөний судалгааг гарган Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарыг оролцуулсан шуурхай зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр 2017 он, 2018 оны 1 дүгээр сарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар буюу

1. Шүүх хуралдаан хойшилсон үндэслэл, шалтгаан,

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгалтын талаар,

3. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл, шалтгаан,

4. Түдгэлзүүлсэн хэргийн хугацаа, үндэслэл гэсэн чиглэлээр судалгааг гарган тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзориг танилцууллаа.

Нэг: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд нийт 1476 шүүх хуралдаан товлож, 200 шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулсан байна.

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 11 шүүх хуралдаан хойшлуулсан бөгөөд үүний 2 хувийг шүүхийн санаачилгаар хойшлуулсан байна.

Хоёр: 2017 онд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нийт 79 хэрэгт 2345 хоногийн хугацаа сунгаж шийдвэрлэсэн бөгөөд үүний 90 хувийг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

Д/Д

2017 он

2018 он

1

Нийт хэрэг

79 хэрэг

7

2

Сунгасан хоног

2345

210

2018 оны 1 сарын 26-ны өдрийн байдлаар 7 хэргийг 210 хоногоор хугацаа сунгасан байна.

Гурав: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд 1680 нэхэмжлэл хүлээн авч, 141 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. Энэ нь нийт хүлээн авсан нэхэмжлэлийн 8,5 хувийг эзэлж байна.

Мөн нийт нэхэмжлэлийн 10 хувийг шуудангаар, 90 хувийг мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр дамжуулан шүүх хүлээн авсан бөгөөд шуудангаар ирүүлсэн нэхэмжлэлийн 9 хувийг, шүүхийн мэдээлэл лавлагаагаар дамжуулан ирүүлсэн нэхэмжлэлийн 8 хувийг шүүгч захирамж гарган хүлээн авахаас татгалзсан байна.

 

Дөрөв: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд 56 хэргийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлснээс 51 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд 2018 онд түдгэлзүүлсэн 5 хэргийн үлдэгдэлтэй байна.

2018 он гарснаас хойш 12 хэргийг өөр орон нутгаас нотлох баримт ирүүлэх, шинжээч томилох зэрэг үндэслэлүүдээр түдгэлзүүлсэн байна.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн

Тамгын газар



31-01-2018, 12:45


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО