Сургалт зохион байгуулав


"Баримт бичгийн стандарт” сарын аяныг шүүгч, ажилтнуудын дунд зарласан билээ.

Аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгийн зохион бүрдүүлэлт болон стандартын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх замаар баримт бичгийн боловсруулалтад тавигдах найруулга зүйн болон стандартын шаардлагыг хангуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулж, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Удирдамжид заагдсаны дагуу шүүгч, ажилтнуудад 2 удаагийн сургалт зохион байгуулах бөгөөд эхний ээлжийн сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга Ж.Жаргалсайхан байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгдөж буй албан баримт бичгийн агуулга, бүтэц, баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг хэрхэн сайжруулах талаар цогц сургалтыг зохион байгууллаа.

Мөн дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн туслах Б.Адъяасүрэн "Монгол Улсын шүүхийн нууцын журам” сэдвээр шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч сэдвийн хүрээнд харилцан ярилцлаа.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


5-02-2018, 15:22


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО