Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг суманд зохион байгууллаа

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан 2 дугаар ээлжийн сургалтыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзориг, эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх, ерөнхий шүүгчийн туслах Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас 2018 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 43 иргэн сонгогдсон бөгөөд эдгээр иргэдэд тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, багийн засаг даргаар дамжуулан урилга хүргүүлэн сумын төвд нь очиж сургалт, мэдээлэл хийж, гарын авлагаар хангалаа.

Мөн энэ үеэр тус сумын тамгын газрын ажилтнуудад Зөрчлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон шүүхийн шинэчлэл, иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлага материал тараалаа.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


5-02-2018, 15:33


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Map

Баян-Өлгий аймаг

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

Завхан аймаг

Хөвсгөл аймаг

Архангай аймаг

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

Өвөрхангай аймаг

Дундговь аймаг

Дорноговь аймаг

Хэнтий аймаг

Дорнод аймаг

Сүхбаатар аймаг

Төв аймаг

Нийслэл

Говь-сүмбэр аймаг

Орхон аймаг

Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

Булган аймаг


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

УЛСЫН ИХ ХУРАЛ

ЗАСГЫН ГАЗАР

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРИЙН ЦАХИМ САН

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО