Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 7 хоног тутмын эрүүгийн хэргийн хөдөлгөөний мэдээ №19

1. Эрүүгийн хэрэг хүлээн авсан байдал:

Тус шүүх нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд аймгийн прокурорын газраас шинээр 14 хүнд холбогдох 13 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн байдал:

     Дээрх хугацаанд 10 хүнд холбогдох 10 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхээс ял шийтгүүлэгсдэд оногдуулсан ялын төрлөөр нь авч үзвэл:

     ·         Торгох ял –7 хүн

     ·         Нийтэд тустай ажил хийлгэх ял-1 хүн

     ·         Хорих ял-2 хүн

     ·         Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн-0 хүн

     ·         Хэрэгсэхгүй болгосон-0 хүн

     ·         Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан-0

 

3. Шүүх хуралдаан товлосон байдал:

  Нийт 10 шүүх хурал товлон зарласнаас 10 шүүх хуралдааныг хийж,  шүүх хурал хойшлогдоогүй байна.

Өмнөх болон энэ долоо хоногт хүлээн авч шийдвэрлэсэн хэрэг, шүүх хурал товлосон, хойшлуулсан шүүх хуралдааны тоог харьцуулан авч үзвэл:

Хүлээн авсан хэрэг

Шийдвэрлэсэн

 

 

Товлосон шүүх хуралдаан

Хойшлуулсан шүүх хуралдаан

Прокурорт буцаасан хэрэг

Эрүүгийн

хэрэг

 

Зөрчлийн

 хэрэг

Өмнөх 7 хоног

21

9

        12

10

1

0

Энэ 7 хоног

22

13

        9

10

0

0

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх