Төвийн бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо

Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс зохион байгуулсан төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын дундах спортын тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын анхан болон давж заалдах шатны шүүхүүд оролцож гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, холын зайн гүйлт, ажил мэргэжлийн ур чадвар гэсэн төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

            Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчдын амжилтаас дурдвал.

Эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байранд шалгарч алтан медаль авсан бол эмэгтэй баг тамирчид дэд байранд орж мөнгөн медалийн эзэд боллоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчид дэд байранд орж мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй баг тамирчид тусгай байранд орлоо.

 Харин тэмцээний ганцаарчилсан төрөл болох холын зайн гүйлтэнд сантехникч Г.Шинэнэмэхбаяр гуравдугаар байранд орж хүрэл медаль, ширээний тениссийн тэмцээнд эрэгтэй төрлөөр бичиг хүргэгч Б.Маналжав, эмэгтэй төрлөөр ерөнхий шүүгч Б.Сосорбарам нар гуравдугаар байранд орж хүрэл медалийн эзэд боллоо.

 Ажил мэргэжлийн ур чадвар /түргэн бичих/ тэмцээнд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар тусгай байранд орсон амжилттайгаар тус тэмцээнүүдийг өндөрлүүллээ.

Мөн тэмцээний эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдыг тодруулснаас гар бөмбөгийн тэмцээнийг шилдэг холбогчоор ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, тэгш тоглогчоор үйлчлэгч Э.Билэгдэмбэрэл нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг хамгаалагчаар жолооч Д.Бямбабаяр шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон шүүгч, захиргааны ажилтнууддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсэг