Тайлангийн хурал боллоо

Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай байгуулсан Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хагас жилийн байдлаар дүгнэж, төлөвлөгөөний тайланг нийт шүүгч, ажилтнуудад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр танилцууллаа.

Тайланг шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхзориг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын биелэлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар шүүгч, ажилтнуудад танилцуулав.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар