Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар Нийгмийн даатгалын байцаагч нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын ажилчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уг уулзалт ярилцлагаар тус шүүхийн шүүгчид Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №229 дугаартай албан бичгийн хүрээнд буюу “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ийн талаар нэг мөр ойлгох, мөн Нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.