Тайваньд туршлага солилцох хөтөлбөрт урьж байна

Тайванийн Тайпей хотын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох 15 дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсаас 8 шүүгч, шүүхийн захиргааны 7 ажилтан оролцоно.

 

Оролцогчдод тавих шаардлага:

 

Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

1. Сүүлийн 3 жил Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан гадаад сургалтад хамрагдаагүй байх;

2. Тайваний Тайпей хотод зохион байгуулсан өмнөх жилийн сургалтуудад хамрагдаагүй байх;

3. Шүүхийн байгууллагад доод тал нь 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

4. Сургалтад хамрагдах хүсэлтэд тухайн онцлон судлах асуудал, хуваалцах туршлагын талаар төлөвлөгөө боловсруулсан байх;

 

Сонгон шалгаруулалтын бүртгэл:

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ. Үүнд:

 

Дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор foreign.affairs@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

 

Сургалттай холбоотой асуудлаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын 70007028, 99189737 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР