Сургалт зохион байгуулав

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалт хариуцсан ажлын хэсгийн намрын сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 7 хоног бүрийн 5 дахь өдөр болгоныг дотоод сургалтын өдөр болгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдөр шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Ууганбаяр “Стресс ба түүнээс гарах аргууд?” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар стрессийн тухай ойлголт, түүнээс бие болох үр дагавар, нөлөөлөх хүчин зүйлүүд, түүнээс хэрхэн гарах аргуудын талаар мэдээлэл өгч, оролцогчид сэдвийн хүрээнд чөлөөтэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, зохион байгуулагч нарыг мэргэшүүлэх зорилгоор "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд оролцсон шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбуу сургалтаар олж авсан мэдээ, мэдээллээ бусдадаа хуваалцахаар дээрх сэдвийн хүрээнд үргэлжлүүлэн сургалт зохион байгуулсан юм.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар