Гуравдугаар улирлын тайлан мэдээг танилцууллаа

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор шүүгчийн туслах Н.Дагидандорж Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2019 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг Хөвсгөл ард түмний телевизэд өглөө.

Мэдээллийг “Хөвсгөл ард түмний телевиз” ээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 7 хоногийн давтамжтай хүргэх юм.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар