Анхны тусламж үзүүлэх сургалт боллоо

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргууд” сэдэвт онол практик хосолсон сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн эмч н.Бямбасүрэн, н.Болортунгалаг нар удирдан явуулсан бөгөөд эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн ослын үед хэрхэн өөртөө болон бусдад анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зэрэг мэдээллийг өгсөн нь шүүгч, ажилтнуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн үр дүнтэй сургалт болж чадлаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар