Сургалт зохион байгуулав

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалт хариуцсан ажлын хэсгийн намрын сургалтын төлөвлөгөөний дагуу хамт олныхоо танин мэдэхүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах “Инээмсэглэл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар инээмсэглэлийн ид шид, түүний ач тус, инээмсэглэлийн талаарх сонирхолтой баримтуудыг дурдаж, инээмсэглэлийн дасгал хийснээр хүний биед хэрхэн эерэг өөрчлөлтүүд гардаг талаар мэдээлэл өгч, оролцогчид сэдвийн хүрээнд чөлөөтэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон нь сургалтыг үр дүнтэй болгож чадсан юм.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар