Сумдад томилолтоор ажиллав

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн, шүүгчийн туслах Х.Заяа, жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул суманд 2019 оны 10 дугаар сарын 28-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүдэллэн ажиллаа.

Ажиллах хугацаанд сумдын иргэдэд зөрчигдсөн эрхээ шүүхээр болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэд болон сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас өргөдөл нэхэмжлэл хүлээн авч, иргэдийн зүгээс асуусан асуултад хариулан гарын авлага тарааж ажиллаа.

Шүүх сумдад ирж нүүдэллэн ажиллаж байгаа талаар нутгийн иргэд болон орон нутгийн захиргаа талархалтай байгааг уламжилсан юм.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар