Согтуурал хэмжигч буюу Тандагч гардуулан өглөө

            Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хөвсгөл аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтран хэрэгжүүлэх 2020 оны төлөвлөгөөний дагуу тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Машбат шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Согтуурал хэмжигч буюу Тандагч төхөөрөмжийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газарт гардуулан өглөө.           
            Уг төхөөрөмж нь 3 секундийн дотор үр дүнг тодорхойлдог, соруул хэрэглэх шаардлагагүйгээрээ онцлог бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад ашиглах юм.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар