Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцууллаа

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/38 дугаартай тушаалаар Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Иргэн-2014 нэгдсэн систем, Эрүүгийн болон захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, программ, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам, Шүүхэд албан хэрэг хөтлөх журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болон даргын тушаалаар баталсан бусад журмын хэрэгжилтийг шалгах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээний илтгэх хуудсыг хамт олны хурал, Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, илтгэх хуудсанд дурдсан алдаа зөрчлийг арилгах, цаашид анхаарах асуудлын талаар Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын зүгээс албан хаагч нарт зааварчилгаа, мэдээлэл өглөө.

Түүнчлэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийг дүгнэн ярилцаж, нэн шаардлагатай хийх ажлуудыг дэд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх чиглэлийг Тамгын газрын даргын зүгээс албан хаагч нарт үүрэг болголоо.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэргийн хөдөлгөөний удирдлагын баг