Хамт олноороо мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласаны дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Шүүхийн байрны урд талын нийтийн эзэмшлийн талбайд Шар хуайс тарьж, тарьсан байгууламжаа арчлах, усалгаа хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.


 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг