Сургалт зохион байгуулав

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Ё.Байгальмаа “Ээлжийн амралт олгох тухай” сэдвээр захиргаа болон үйлчилгээний ажилтнуудад дотоод сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар баталсан Ээлжийн амралт олгох зааврын талаар мэдээлэл өгч, ээлжийн амралтыг эдлэх хугацаа, амралтын хоногийг бодох аргачлал, ээлжийн амралтын олговор зэрэг ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Сургалт, судалгааны баг