ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 1 дүгээр улиралд нийт шийдвэрлэвэл зохих 18 хэргээс 11 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 7 хэргийн үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хэрэг буюу 2.2 хувиар өссөн байна.

Нийт хянан шийдвэрлэсэн 11 хэргийн 2 хэрэг буюу 18.2 хувийг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлд заасан ердийн журмаар, 9 хэрэг буюу 81.8 хувийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэсэн байна.

Хүснэгт 1: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг

Шүүх

         1-р улирал

    Өсөлт, Бууралт

1

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2020 он

2021 он

Тоо

Хувь

5

11

6

 2.2 дахин

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 9 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлт, бууралтгүй байна.

ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар нийт 2 хэрэг шийдвэрлэсэн нь өнгөрсөн

оны мөн үеэс 3 хэргээр буюу 66.6 хувиар өссөн дүнтэй байна.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг байхгүй байна.

Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Тайлант хугацаанд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 3 хэрэг буюу 27.2 хувийг газрын маргаан, 1 хэрэг буюу 9.9 хувийг төрийн албаны маргаан, 3 хэрэг буюу 27.2 хувийг төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, 1 хэрэг буюу 9.9 хувийг иргэний бүртгэлтэй холбоотой маргаан, 3 хэрэг буюу 27.2 хувийг бусад маргаан тус тус эзэлж байна.

Маргааны төрлийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 1 хэргээр буюу 9.9 хувиар буурсан бол иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1 хэргээр буюу 1 дахин, газрын маргаан 1 хэргээр буюу 9.9 хувиар, төрийн албаны маргаан 1 хэргээр 1 дахин, бусад төрлийн маргаан 3 хэргээр буюу 27.2 хувиар тус тус өссөн байна.

Захиргааны хэргийн хариуцагч: Захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан 11 этгээдийн 8 хариуцагч буюу 72.7 хувь нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг  байгууллага, албан тушаалтан,  3 хариуцагч буюу 27.3 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага тус тус эзэлж байна.

Хэргийн үлдэгдэл: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үлдэгдэл хэрэг 7 буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5 хэргээр буюу 71.4 хувиар буурсан дүнтэй байна. Үүнээс хуулийн хугацаа хэтрүүлсэн хэргийн үлдэгдэл байхгүй байна.

Хүснэгт 2:     Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн үлдэгдэл

Тайлангийн эцсийн үлдэгдэл

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Хуулийн хугацаанд

12

7

5

71.4

2

Хуулийн хугацаа хэтрүүлсэн

0

0

0

0