ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 89 хэрэг, зөрчлийн 205 хэргийг хянан шийдвэрлэж, 207 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2 хүнийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, 2 хүнд оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, 4 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 12 хүнийг цагдан хорьж, 23 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

            Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2021 оны 1 дүгээр улиралд аймгийн Прокурорын газраас хүлээн авсан хэргийн тоо 0.8 хувиар буурсан, хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 17.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тус шүүх 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 123 хүнд холбогдох эрүүгийн 93 хэргийг хүлээн авч, 15 хүнд холбогдох 6 хэргийг прокурорт буцааж, 5 хүнд холбогдох 2 эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, 1 хүнд холбогдох 1 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 3 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нийт 82 хүнд холбогдох 89 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 82 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд тайлант хугацааны эцэст 21 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон өсвөр насны 5 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 16 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, 3 хүнийг хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

            4 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 12 хүнийг цагдан хорьж, 23 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харъяаллын дагуу 215 зөрчлийн хэргийг хүлээн авч, 205 хэргийг шийдвэрлэж, зөрчлийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 85 хүнд 9.865.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 122 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 13.5 хувиар өссөн байна.

Хүснэгт 2. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулвал:

Шийдвэрлэсэн гэмт хэргийн төрөл:  

Хэргийн төрөл

Хэргийн тоо

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Хүнийг алах

0

0

0

0

2

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

4

4

0

0

3

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

30

31

1

3.3

4

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1

0

0

-

5

Хүчиндэх

1

2

1

50.0

6

Хүн худалдаалах

0

0

0

0

7

Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг /14-р бүлэг/

0

0

0

0

8

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15-р бүлэг/

1

0

0

-

9

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /16-р бүлэг/

0

0

0

0

10

Хулгайлах

11

13

2

18.1

11

Дээрэмдэх

1

2

1

50.0

12

Залилах

3

3

0

-

13

Мал хулгайлах

9

6

3

-30.0

14

Татвар төлөхөөс зайлсхийх

0

0

0

0

15

Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

1

0

0

-

16

Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /19-р бүлэг/

1

0

0

-

17

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах

0

0

0

0

18

Эрүү шүүлт тулгах

0

0

0

0

19

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

0

0

0

0

20

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

0

1

0

-

21

Хахууль авах

0

0

0

0

22

Хахууль өгөх

0

0

0

0

23

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

0

0

0

0

24

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/

7

15

8

64.2

25

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /26-р бүлэг/

0

1

0

-

26

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

4

9

5

80.0

27

Бусад

8

3

5

-62.5

 

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хүчиндэх, Хулгайлах, Дээрэмдэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд өсөх хандлагатай байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг эзлэх хувиар нь авч үзвэл нийт шийдвэрлэсэн хэргийн 34.8 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 14.6 хувийг хулгайлах гэмт хэрэг, 10.1 хувийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 16.8 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Ял шийтгүүлэгчид: Тус шүүхээс 82 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл 18-21 насны ял шийтгүүлэгч 4.8 хувь, 22-29 насны ял шийтгүүлэгч 25.6 хувь, 30-34 насны ял шийтгүүлэгч 18.2 хувь, 35-аас дээш насны ял шийтгүүлэгч 51.2 хувийг тус тус эзэлж байна.

2021 оны 1 дүгээр улиралд тус шүүхээр 19 хүн хорих ялаар, 51 хүн торгох ялаар, 12 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Хорих ял оногдуулж, хорих ял биечлэн эдлүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн 1 эмэгтэй байна.

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч өсвөр насны 5 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг, 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 16 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг тус тус авсан.

Хорих ял оногдуулах байдал өмнөх оныхоос 80 хувиар өссөн байна.

Торгох ял шийтгүүлэгчдийн тоо өмнөх онтой харьцуулахад 30.7 хувиар өссөн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэгсдийн тоо 57.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны 1 дүгээр улирлын байдлаар шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүй байна.

Хүснэгт 4.

Ялын төрөл

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

Нийт хэрэгт ял шийтгүүлэгсдийн дунд эзлэх хувь

Зөрүү

2020 он

2021 он

Тоо

Хувь

2020 он

2021 он

/+/, /-/

1

Торгох

39

51

12

30.7

27.8

62.1

34.3

2

Нийтэд тустай ажил хийлгэх

21

12

-9

-57.1

15.0

14.6

-0.4

3

Хорих

10

19

9

90.0

14.0

23.1

9.1

4

Зорчих эрхийг хязгаарлах

0

0

0

0

0

0

0

5

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ

4

5

1

25.0

2.8

6.09

3.29

6

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

0

0

0

0

0

0

0

7

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн

0

0

0

0

0

0

0

8

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

22

16

-6

13.7

30.8

13.1

-17.7

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Гэмт хэргийн улмаас нийт 106 хүн, 12 төрийн байгууллага хохирсон байна. Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний 30 нь эмэгтэй, 2 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэргийн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг авч үзвэл амь хохирсон 3, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 7, хүндэвтэр хохирсон 9, хөнгөн хохирсон 34 хүн байх бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал амь хохирсон хүний тоо 25 хувиар буурсан, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 20 хувиар өссөн, хүндэвтэр хохирсон 2 хувиар өссөн, хөнгөн хохирсон 0.9 хувиар өссөн дүнтэй байна.

Хүснэгт 5.

Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэндэд учирсан хохирол

Тус шүүхээр 2021 оны 1 улирлын байдлаар шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 234.233.059 төгрөг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 118.049.580 төгрөгөөр буюу 1.1 хувиар өссөн байна.

Хэргийн үлдэгдэл:

Тус шүүх тайлант хугацаанд нийт эрүүгийн 21 хэргийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6 хэргээр буюу 1.6 хувиар буурчээ.

Хүснэгт 6.

 

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Тайлангийн эцсийн үлдэгдэл хэрэг

27

21

-6

1.6

2

Хугацаа хэтэрсэн үлдэгдэл хэрэг

0

0

0

0

Тайлант хугацааны төгсгөлд хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ