ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 2 дугаар улирлын байдлаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 32 хэрэг, хүлээн авч эрүүгийн 28 хэргийг шийдвэрлэснээс 35.7 хувь буюу 10 хэрэгт анхан шатны шүүхийн тогтоол захирамжийг хэвээр үлдээж, 14.2 хувь буюу 4 тогтоолд өөрчлөлт оруулж, 50 хувь буюу 14 хэргийн тогтоол, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн тухайд анхан шатны шүүхээс зөрчлийн 9 хэрэг хүлээн авч, 8 хэргийг хянан шийдвэрлэснээс  62.5 хувь буюу 5 хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 37.5 хувь буюу 3 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг

2020 оны 2 дугаар улирал

Эзлэх хувь

2021 оны 2 дугаар улирал

Эзлэх хувь

Өсөлт, бууралт

1

Хэвээр үлдээсэн

4

33.3

10

35.7

2.4

2

Өөрчлөлт оруулсан

1

8.3

4

14.2

5.9

3

Хүчингүй болгосон

7

58.3

14

50

-8.3

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргийн тоо 57.1 хувиар өссөн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, захирамжийг хэвээр үлдээсэн нь 2.4 хувиар, тогтоолд өөрчлөлт оруулсан нь 5.9 хувиар тус тус өсч, тогтоол, захирамжийг хүчингүй болгосон магадлалын тоо 8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл

Хэргийн төрөл 

Нийт

1

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

                             5

2

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

8

3

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1

4

Залилах

1

5

Хууль бусаар мод бэлтгэх

7

6

Хүнийг алах

1

7

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

2

8

Хүчиндэх

1

9

Хулгайлах

1

10

Хөрөнгө завших

1

Нийт

28

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний 14 хэрэг хүлээн авч, 14 хэргийг хянан шийдвэрлэснээс 42.8 хувь буюу 6 хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 7.1 хувь буюу 1 шийдвэрт өөрчлөлт оруулж, 50 хувь буюу 7 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн иргэний хэрэг

2020 оны 2 дугаар улирал

Эзлэх хувь

2021 оны 2 дугаар улирал

Эзлэх хувь

Өсөлт, бууралт

1

Хэвээр үлдээсэн

7

26.9

6

42.8

15.9

2

Өөрчлөлт оруулсан

9

34.6

1

7.1

-27.5

3

Хүчингүй болгосон

10

38.4

7

50

11.6

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн тоо 46.1 хувиар буурсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь 15.9 хувиар өсөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь 27.5 хувиар буурч, шийдвэрийг хүчингүй болгосон магадлалын тоо 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

Шийдвэрлэсэн иргэний хэргийг маргааны төрлөөр авч үзвэл

 

Үзүүлэлт

Маргааны төрөл

1

Хянан шийдвэрлэсэн

         Иргэн

Хөдөлмөр

    Гэр бүл

 

2

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 

 

4

 

1

 

1

3

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 

0

             1

0

4

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон

5

             1

1

Нийт 14

9

            3

2