Эмгэнэл

МИЖИДИЙН СҮХБААТАР

/1935-2021/

 

         Ахмад шүүгч, Мижидийн Сүхбаатар нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

        Мижидийн Сүхбаатар нь 1935 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төржээ. 1958 оноос Хөвсгөл аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаас ажлын гараагаа эхэлж, 1959 оноос 1962 он хүртэл Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад мөн оноос 1965 он хүртэл Улаанбаатар хотод Хууль цаазны дунд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн байна. Сургуулиа төгсөж ирээд тус шүүхэд шүүгчээр үргэлжлүүлэн ажиллаж, 1995 онд өндөр настны тэтгэвэрт гарсан.

      Тэрээр шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж, БНМАУ-д Ардын шүүх байгуулагдсаны 60 жилийн ой угтсан ажилд амжилт гарган, өр авлага барагдуулах талаар аймгийн санхүүгийн байгууллагатай хамтран зарласан болзлыг амжилттай биелүүлсэн гэж Чехославек, Герман улсад аялах эрхийн бичгээр шагнагдаж байжээ.

        Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Шүүхийн тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэгээр тус тус шагнасан байна.

        М.Сүхбаатар нь төр засаг, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улсад нийтдээ 40 жил, үүнээс шүүхийн байгууллагад 37 жил тасралтгүй ажиллахдаа  өөрийн мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар, дадлагад тулгуурлан шударга үнэний төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажилласан.

Талийгаачийн ажилч хичээнгүй,  шударга, эгэл даруу, бусдыг халамжлах, сургах, хойч үеэ бэлтгэх үйлсэд оруулсан зүтгэл, хүнлэг, энэрэнгүй сайхан зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

                            

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН