ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

   а. Эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн байдал

       Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 3-р улирлын байдлаар аймгийн прокурорын газраас 239 хүнд холбогдох 268 эрүүгийн хэрэг хүлээн авч 289 хүнд холбогдох 239 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

     Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2021 оны 3 дугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.6 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 21.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

      График 1. Өмнөх оны 3 дугаар улиралтай харьцуулвал:

Шийдвэрлэсэн хэргийн төрөл: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тус шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүнийг алах гэмт хэрэг 66.6 хувиар, бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг 6.6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 50 хувиар, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 26.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 43.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 41.2 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 100 хувиар тус тус буурсан бол бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг 66.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

          Хүснэгт 1. Шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг зарим бүлгээр нь авч үзвэл:

 

Д/д

Хэргийн төрөл

Хэргийн тоо

2020 оны 3-р улирал

2021 оны 3-р улирал

Өсөлт (+),

Бууралт (-)

тоо

хувь

1

Хүнийг санаатай алах гэмт хэрэг

3

1

-2

-66.6

2

Бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг

9

15

6

66.6

3

Бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

105

95

-10

       -6.6

4

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг

39

23

-16

-41.2

5

Мал хулгайлах

24

12

-12

-50

6

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг

38

28

-10

-26.3

7

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

30

17

-13

-43.3

8

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

2

0

0

-100


         Оногдуулсан ял:  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 8.5 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүний тоо 61.5 хувиар, хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо 36.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

        2021 оны 3 дугаар улирлын байдлаар 132 хүнийг нийт 149.350.000 төгрөгөөр торгосон байна.

                             График 2. Шүүхээс оногдуулсан ялын байдал

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирол: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал амь хохирсон хүн 15.2 хувиар, хүндэвтэр хохирол авсан хүний тоо 26 хувиар, хөнгөн хохирол авсан хүний тоо 9.6 хувиар буурсан бол хүнд хохирол авсан хүний тоо 27.3 хувиар өссөн дүнтэй байна.

      2020 оны 3-р улиралд гэмт хэргийн улмаас нийт 320.117.184 төгрөгийн хохирол учирч байсан бол 2020 оны 3-р улиралд 414263470 төгрөгийн хохирол учирч өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

                     Хүснэгт 2.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол

д/д

Утга

2020 оны 3-р улирал

2021 оны 3-р улирал

Өсөлт, бууралт

Хувь

1

Амь хохирсон

19

8

-11

-57.8

2

Хүнд

13

21

-8

-61.5

3

Хүндэвтэр

20

13

-7

-35

4

Хөнгөн

105

92

-13

-12.3

 

б. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байдал

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Цагдаагийн газраас 544 хүнд холбогдох 541 зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өмнөх онтой харьцуулбал нийт шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн тоо 23.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ø   Торгуулсан хүн – 187

Ø   Баривчилсан хүн – 357 байна.

      График 3. Зөрчлийн хэрэг

       Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 5 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, 2 хүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 7 хүний торгох ялыг тус тус хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар