Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, программ, техник хангамж, практик мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалт мэдээллийн аюулгүй байдал, домэйн удирдлагын системийн ерөнхий ойлголт, хэргийн хөдөлгөөний удирдлагын системд шүүгчийн зөвлөгөөний тогтоолын журмыг тохируулах аргачлал, мультмедиа, видео эвлүүлэг зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд энэхүү сургалтад Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрыг төлөөлж, Мэдээлэл технологийн мэргэжилтэн У.Мэнд-Очир оролцлоо.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг