Шүүхийн залуучуудын зөвлөлөөс гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн залуучуудын зөвлөлөөс шүүгч, ажилтны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Хангайн буга согоо”, “Өрөмний өтнүүд”, “Тайгын бүргэдүүд”, “Хүчит шонхор” зэрэг шүүхийн дөрвөн багийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байранд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Хүрэлбаатар ахлагчтай “Өрөмний өтнүүд” баг, дэд байранд Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин ахлагчтай “Хүчит шонхор” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг