Шүүхийн барилгын фасадны ажлыг комисс хүлээн авлаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлэх, шүүхийн байрны дулаан алдагдлыг багасгах, гаднах орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гадна фасад хийлгэх саналыг гаргасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саналыг дэмжиж, нээлттэй сонгон шалгаруулалтаар “Дэлгэрмөрөн групп” ХХКомпани шалгарч, фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн.  

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/619 дугаар захирамжаар томилогдсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхжаргал (комиссын дарга), Мэргэжлийн хяналтын газрын Барилга техник хяналтын улсын байцаагч Д.Мягмарсүрэн, П.Даваа-Очир, Аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга Ж.Жавзанпагма, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, Ерөнхий архитектор Х.Даваасүрэн, Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч хошууч Ж.Нацагдорж, Зураг төслийн байгууллагын төлөөлөл “Эм Эс Эл” ХХК-ийн захирал Г.Болормаа, гүйцэтгэгч компаний төлөөлөл “Дэлгэр мөрөн групп” ХХК-ийн талбайн инженер Г.Доржготов, Захиалагч, ашиглагч байгууллагын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба, Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин, сантехникч Г.Шинэнэмэхбаяр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Хүчитбаатар (Комиссын нарийн бичгийн дарга) нарын бүрэлдэхүүнтэй комисс ажлын гүйцэтгэлтэй танилцаж, фасад хийх засварын ажлыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн “Дэлгэрмөрөн групп” ХХКомпани, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн ШЕЗ, ШСХОГ-т талархал илэрхийлье.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг