ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны бүтэн жилийн байдлаар нийт шийдвэрлэвэл зохих 51 хэрэг байснаас 44 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 7 хэргийн үлдэгдэлтэй байна. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 15 хэрэг буюу 34 хувиар өссөн байна.

Нийт хянан шийдвэрлэсэн 44 хэргийн 24 хэрэг буюу 54.5 хувийг ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд заасан ердийн журмаар, 16 хэрэг буюу 36.3 хувийг хялбаршуулсан журмаар, 4 хэрэг буюу 9 хувийг нь хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хүснэгт 1 Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг

Шүүх

         4-р улирал

    Өсөлт, Бууралт

1

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2020 он

2021 он

Тоо

Хувь

29

44

15

   34%

 

Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 16 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хэргээр буюу 62.5 хувиар өссөн дүнтэй байна.

ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлд зааснаар нийт 24 хэрэг шийдвэрлэсэн нь өнгөрсөн

оны мөн үеэс 4 хэргээр буюу 16.6 хувиар буурсан дүнтэй байна.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг байхгүй байна.

 

График 1.                                                                   Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг

Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Тайлант хугацаанд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 11 хэрэг буюу 25 хувийг газрын маргаан, 11 хэрэг буюу 25 хувийг төрийн албаны маргаан, 7 хэрэг буюу 15.9 хувийг төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, 3 хэрэг буюу 6.8 хувийг иргэний бүртгэлтэй холбоотой маргаан, 3 хэрэг буюу 6.8 хувийг бусад маргаан тус тус эзэлж байна.

Маргааны төрлийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 2 хэргээр буюу 9.9 хувиар өссөн бол иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1 хэргээр буюу 1 дахин, газрын маргаан 2 хэргээр буюу 9.9 хувиар, төрийн албаны маргаан 2 хэргээр 1 дахин, бусад төрлийн маргаан 3 хэргээр буюу 27.2 хувиар тус тус өссөн байна.

График 2 Шийдвэрлэсэн хэрэг (Маргааны төрлөөр)

Захиргааны хэргийн хариуцагч: Захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан 44 этгээдийн 36 хариуцагч буюу 72.7 хувь нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг  байгууллага, албан тушаалтан, 8 хариуцагч буюу 27.3 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага тус тус эзэлж байна.

Хэргийн үлдэгдэл: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үлдэгдэл хэрэг 7 буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 хэргээр буюу 6.5 хувиар буурсан дүнтэй байна. Үүнээс хуулийн хугацаа хэтрүүлсэн хэргийн үлдэгдэл байхгүй байна.

Хүснэгт 2.      Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн үлдэгдэл

Тайлангийн эцсийн үлдэгдэл

Хагас жилд

Өсөлт, бууралт

2020 он

2021 он

Тоо

Хувь

1

Хуулийн хугацаанд

26

44

14

33

2

Хуулийн хугацаа хэтрүүлсэн

3

2

1

10