ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2021 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

1. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдал

             Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 онд аймгийн прокурорын газраас 394 хүнд холбогдох 363 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 15 хүнд холбогдох эрүүгийн 10 хэргийг прокурорт буцааж, 30 хүнд холбогдох 22 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 хүнд холбогдох 2 хэргийг түдгэлзүүлж, 4 хүнд холбогдох 2 хэргийг харьяалах шүүхэд шилжүүлж, 382 хүнд холбогдох 330 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн.

             Өнгөрсөн онтой харьцуулбал 2021 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 14.7 хувиар буурч, ял шийтгүүлэгчдийн тоо 8.9 хувиар өссөн.

             Өмнөх онтой харьцуулбал:

Шийдвэрлэсэн хэргийг зарим төрлөөр нь авч үзвэл: Өнгөрсөн онтой харьцуулбал тус шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүнийг санаатай алах гэмт хэрэг 50 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 21.9 хувиар, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг 16.5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17.1 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 43.7 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 26.6 хувиар буурсан бол бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 45.4 хувиар өссөн байна.

Шийдвэрлэсэн хэргийг зарим бүлгээр нь авч үзвэл

Д/д

Хэргийн төрөл

Хэргийн тоо

Бүтэн жилд

Өсөлт (+),

Бууралт (-)

2020 он

2021 он

тоо

хувь

1

Хүнийг санаатай алах гэмт хэрэг

2

1

-1

-50

2

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг

11

16

+5

+45.4

3

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг

145

121

-24

-16.5

4

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг

41

32

-9

-21.9

5

Мал хулгайлах

32

18

-14

-43.7

6

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг

45

33

      -12

-26.6

7

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

35

29

-6

-17.1

Оногдуулсан ял: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүний тоо 68.9 хувиар, торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 14.5 хувиар, хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо 41.8 хувиар, эрх хасах ялаар шийтгүүлсэн хүний тоо 24 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Шүүхээс оногдуулсан ялын байдал

          2021 онд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 171 хүнийг нийт 184.950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

         Ял шийтгүүлэгчдийн насны бүлэг: Нийт ял шийтгүүлэгчдийг насны бүлгээр нь авч үзвэл: 18-21 насны хүн 4.9 хувийг, 22-29 насны хүн 37 хувийг, 30-34 насны хүн 18.7 хувийг, 35-аас дээш насны хүн 43.1 хувийг тус тус эзэлж байна.

Ял шийтгүүлэгчдийн боловсрол:  Нийт ял шийтгүүлсэн хүнээс дээд боловсролтой хүн 17 хувийг, тусгай мэргэжлийн боловсролтой хүн 14.2 хувийг, бүрэн дунд боловсролтой хүн 28.7 хувийг, суурь боловсролтой хүн 25.7 хувийг, бага боловсролтой хүн 31.6 хувийг, боловсролгүй хүн 33.3 хувийг тус тус эзэлж байна.

 

Ял шийтгүүлэгчдийн  боловсролын байдал

   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол: Өнгөрсөн онтой харьцуулбал амь хохирсон хүн 47 хувиар, хөнгөн хохирол  авсан хүний тоо 15.5 хувиар, хүндэвтэр хохирол авсан хүний тоо 9.9 хувиар буурсан бол хүнд хохирол авсан хүний тоо 20 хувиар өссөн байна.

             2020 онд гэмт хэргийн улмаас нийт 408 хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Үүнээс 162 хүн буюу 39.7 хувийг эмэгтэй, өсвөр насны 29 хүн 7.1 хувийг тус тус эзэлж байна.

                          Хүснэгт 6.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол

д/д

Утга

2020 он

2021 он

Өсөлт, бууралт

Хувь

1

Амь хохирсон

34

18

-16

-47

2

Хүнд

20

24

+4

+20

3

Хүндэвтэр

33

30

-3

-9.9

4

Хөнгөн

167

141

-26

-15.5

 

2. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байдал

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд аймгийн Цагдаагийн газраас 778 хүнд холбогдох 760 зөрчлийн хэргийг хүлээн авч, 20 хэргийг хэрэгсэхгүй болгож, 753 хүнд холбогдох 755 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэжээ.  Өмнөх онтой харьцуулбал нийт шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн тоо 43.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Торгуулсан хүн – 295
  • Баривчилсан хүн – 458 байна.

В  Таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэсэн байдал.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2021 онд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар нийт 135 санал хүлээн авсан байна. Үүнээс: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хүн-133, Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн хүн-1, Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн-1 байна.

Г. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ял сольсон тухай

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 141 хүнд холбогдох 141 материал хүлээн авснаас Өршөөл үзүүлэх тухай хуулиар үндсэн ялаас бүрэн өршөөсөн 92, үндсэн ялыг хэсэгчлэн өршөөсөн 32, 1 ялтны торгох ялыг хорих ялаар, 2 ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар, 7 ялтны зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан байдал

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн хэрэг-330, зөрчлийн хэрэг-755, нийт 1085 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх онтой харьцуулбал 14.9 хувиар нийт шийдвэрлэсэн хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна.