ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААРХ ТОЙМ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ИЭЗ маргаантай 26, ГБЭЗ маргаантай 21, шүүхээс ИХҮД ирүүлсэн нэхэмжлэл 6 нийт 53 өргөдөл материалд ажиллагаа хийгдэж, үүнээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан 9, ажиллагаа амжилтгүй болж, дуусгавар болсон 4, татгалзаж буцаасан 19, үлдэгдэл 21 өргөдөл байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ, ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, татгалзсан баримтуудыг тус бүр эвлэрүүлэн зуучлалын нэгдсэн системд бүрэн байршуулсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 21 дугаартай 1 тэмдэглэл системд байршуулаагүй байсныг туслах ажилтан Х.Отгонбаяраар нөхөн байршуулсан болно.

 

  Мэдээ гаргасан: Эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор