ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр улиралд эрүүгийн 97 хэрэг, зөрчлийн 191 хэргийг хянан шийдвэрлэж, 195 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

1 хүнд оногдуулсан торгох ялыг хорих ялаар, 1 хүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 4 хүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 4 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 11 хүнийг цагдан хорьж, 23 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

             Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2022 оны 1 дүгээр улиралд аймгийн Прокурорын газраас хүлээн авсан хэргийн тоо 12.3 хувиар буурсан, хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 8.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 7.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

      Хүснэгт 1. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулвал:

Тус шүүх 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 115 хүнд холбогдох эрүүгийн 100 хэргийг хүлээн авч, 4 хүнд холбогдох 4 хэргийг прокурорт буцааж, 4 хүнд холбогдох 3 эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, 3 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нийт 89 хүнд холбогдох 97 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 89 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд тайлант хугацааны эцэст 15 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон өсвөр насны 7 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 11 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, 3 хүнийг хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

             

            4 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож, 11 хүнийг цагдан хорьж, 23 хүний цагдан хорих хугацааг сунгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харъяаллын дагуу 200 зөрчлийн хэргийг хүлээн авч, 191 хэргийг шийдвэрлэж, зөрчлийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 76 хүнд 7,980,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 119 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 1.3 хувиар буурсан байна.

Хүснэгт 2. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулвал:

Шийдвэрлэсэн гэмт хэргийн төрөл:  

Хэргийн төрөл

Хэргийн тоо

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

2021 он

2022 он

Тоо

Хувь

1

Хүнийг алах

0

0

0

0

2

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

4

4

0

0

3

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

31

40

+9

+22.5

4

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1

0

-1

-100

5

Хүчиндэх

2

3

+1

+33.3

6

Хулгайлах

13

16

+3

+18.7

7

Дээрэмдэх

2

0

-2

-100.0

8

Залилах

3

0

-3

-100

9

Мал хулгайлах

6

7

+1

+14.2

10

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1

1

0

0

11

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

0

1

+1

+100

12

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг /24-р бүлэг/

15

11

-4

-13.6

13

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /26-р бүлэг/

1

0

-1

-100

14

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

9

9

0

0

15

Бусад

3

5

2

+40.0

 

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хүчиндэх, Хулгайлах, Мал хулгайлах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргүүд өсөх хандлагатай байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг эзлэх хувиар нь авч үзвэл нийт шийдвэрлэсэн хэргийн 41.2 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 16.4 хувийг хулгайлах гэмт хэрэг, 9.2 хувийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 11.3 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Ял шийтгүүлэгчид: Тус шүүхээс 89 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл 18-21 насны ял шийтгүүлэгч 10.1 хувь, 22-29 насны ял шийтгүүлэгч 25.6 хувь, 30-34 насны ял шийтгүүлэгч 20.2 хувь, 35-аас дээш насны ял шийтгүүлэгч 46.6 хувийг тус тус эзэлж байна.

Хүснэгт 3.

2022 оны 1 дүгээр улиралд тус шүүхээр 15 хүн хорих ялаар, 53 хүн торгох ялаар, 8 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, зорчих эрхийг хязгаарлах ялаар 13 хүн тус тус шийтгүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч өсвөр насны 7 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг, 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 11 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг тус тус авсан.

Хорих ял оногдуулах байдал өмнөх оныхоос 12.6 хувиар буурсан байна.

Торгох ял шийтгүүлэгчдийн тоо өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэгсдийн тоо 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2022 оны 1 дүгээр улирлын байдлаар шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 13 хүнд оногдуулсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Гэмт хэргийн улмаас нийт 100 хүн, 12 төрийн байгууллага хохирсон байна. Гэмт хэргийн улмаас хохирсон нийт хүний 33 нь эмэгтэй, 3 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэргийн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг авч үзвэл амь хохирсон 4, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 11, хүндэвтэр хохирсон 11, хөнгөн хохирсон 43 хүн байх бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал амь хохирсон хүний тоо 25 хувиар, эрүүл мэндийн хувьд хүнд хохирсон 36.4 хувиар, хүндэвтэр хохирсон 18.2 хувиар, хөнгөн хохирсон 21.4 хувиар өссөн дүнтэй байна.

 

Хүснэгт 4.

Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэндэд учирсан хохирол

Тус шүүхээр 2022 оны 1 улирлын байдлаар шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 201,947,148 төгрөг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 32,285,911 төгрөгөөр буюу 2.1 хувиар буурсан байна.

Хэргийн үлдэгдэл:

Тус шүүх тайлант хугацаанд нийт эрүүгийн 15 хэргийн үлдэгдэлтэй байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6 хэргээр буюу 1.6 хувиар буурчээ.

Хүснэгт 6.

 

1 дүгээр улирал

Өсөлт, бууралт

2021 он

2022 он

Тоо

Хувь

1

Тайлангийн эцсийн үлдэгдэл хэрэг

21

15

-6

1.6

2

Хугацаа хэтэрсэн үлдэгдэл хэрэг

0

0

0

0

                         Тайлант хугацааны төгсгөлд хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ