“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2022” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Монголын Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбар зохицуулагч, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Хуульчийн поро боно өдөр-2022” өдөрлөгийг өнөөдөр Мөрөн сумын “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөргүй өгч оролцсон бөгөөд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор  гаргуулах, зээлийн төлбөр гаргуулах тухай маргааны төрлүүдээр нэхэмжлэлийг шүүхэд хэрхэн гаргах, бүрдүүлэх баримт бичгийн талаар мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулга, боршур зэргийг тараалаа.

Түүнчлэн шүүхээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлээгүй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авах ажлыг зохион байгуулж, санал асуулга авахдаа хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах баг