ТӨВИЙН БҮСИЙН ШҮҮХИЙН СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төвийн бүсийн шүүхүүдийн 6 төрөлт спортын тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Сэлэнгэ-Хөтөл, Сэлэнгэ-Зүүнхараа, Төв, Дархан-Уул аймгуудын шүүхүүд болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид дартс, ширээний теннис, шатар, даам, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний төрлүүдэд Хөвсгөл аймгийн шүүхийн баг, хамт олон амжилттай оролцож, ширээний теннисийн эрэгтэй төрлөөр Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Г.Маналжав гуравдугаар байр, эмэгтэй гар бөмбөгийн тамирчид гуравдугаар байрыг эзэлж хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.