Ажлын байрны ганцаарчилсан сургалт зохион байгууллаа

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх ажлын чиг баримжааг олгох, мэргэшүүлэх зорилгоор шинээр томилогдсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргалд ажлын байрны ганцаарчилсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн У.Мэнд-Очир, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар зохион байгуулж, шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөхөд анхаарах асуудал, бүртгэл хяналтын нэгдсэн системийн ашиглалт, албан хэрэг хөтлөлт, ёс зүй, харилцаа хандлага, хувцаслалт зэрэг агуулгын хүрээнд сургалт, мэдээлэл хийлээ.

Шүүхийн тамгын газрын даргын зүгээс цаашид хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журмыг ажлын байрандаа нэг мөр хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг