Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд ажиллаа

Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Отгонбаяр, жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд томилолтоор ажиллаа.

Томилолтоор ажиллах хугацаанд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн 42 өргөдөл хүлээн авч, тус өргөдөлүүдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 36 өргөдлийг амжилттай шийдвэрлэн эвлэрлийн гэрээ байгууллаа.

 Түүнчлэн Хөвсгөл аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газраас эрхлэн гаргасан 12 төрлийн гарын авлагыг иргэдэд тарааж, шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг