Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлалаар сургалт зохион байгууллаа

Шүүхийн сургалт, судалгааны багийн төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын хууль тайлбарлан хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа  шүүгчийн туслахуудад иргэний эрх зүйн бодлого бодох аргачлалаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар иргэний эрх зүйн хууль тогтоомжийг тодорхой тохиолдол буюу маргааныг шийдвэрлэхэд хууль зүйн онолын үндсэн дээр тайлбарлан хэрэглэх, хууль зүйн дүн шинжилгээ хийх, тодорхой шийдэлд хэрхэн хүрэх аргыг тодорхой жишээ тайлбартайгаар зааж, харилцан ярилцлагын хэлбэрээр явуулсан нь сургалтыг сонирхолтой бөгөөд үр дүнтэй болголоо.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Сургалт, судалгааны баг