Шүүхийн сургалт, судалгааны багийн төлөвлөгөөнд заасны дагуу Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Батхишиг шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудад “Эд мөрийн баримт хүлээн авах, хадгалах, устгах, буцаан олгох” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг хэрэгжүүлэхэд мөн зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор баталсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам”-д заасан ажиллагааг хэрхэн уялдуулах, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Сургалт, судалгааны баг