ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд нийт 1070 нэхэмжлэлийг хүлээн авсан нь 2021 оны 3 дугаар улиралтай харьцуулахад 58 нэхэмжлэл бага буюу 5,5% буурсан үзүүлэлттэй байна.

Мөн тус шүүх 2022 оны 3 дугаар улиралд 929 хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2021 оны 3 дугаар улиралд 993 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хянан шийдвэрлэсэн хэрэг 6,5 хувь буурсан үзүүлэлттэй байна. 

 

2022 оны 3 дугаар улиралд 929 хэргийг хянан шийдвэрлэсэн ба маргааны төрлөөр нь ангилан авч үзвэл:

Иргэний хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг 333 буюу 35,9 хувь

ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэрэг 475 буюу 51,2хувь

Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 105 буюу 11,3 хувь

Хөдөлмөрийн тухай хуулиар 12 буюу 1,3 хувь

Газрын тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 2 буюу 0,1 хувь

ШШГТ-хуулиар шийдвэрлэсэн хэрэг 2 буюу 0,1 хувь тус тус эзэлж байна.

 

Шийдвэрлэсэн иргэний хэргийн маргааны төрөл:

Маргааны төрөл

Хэргийн тоо

3 дугаар улирал

Өсөлт, бууралт

2021 оны 3 дугаар улирал

2022 оны 3 дугаар улирал

 

Тоо

Хувь

Тоо

 

Шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь

 

Бүгд шийдвэрлэсэн хэрэг

993

929

-6,5%

-64

-6,5%

1

Иргэний хуулиар

315

333

35,9%

+18

+5,5%

2

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар

492

475

51,2%

-17

-3,4%

3

Гэр бүлийн тухай хуулиар

155

105

11,4%

-50

-32,2%

4

Хөдөлмөрийн тухай хуулиар

19

12

1,3%

-7

-36,8%

5

Бусад хуулиар

12

4

0,2%

-8

-66%

          2022 оны 3 дугаар улиралд болон 2021 оны 3 дугаар улиралд нийт хүлээн авсан нэхэмжлэл болон нийт шийдвэрлэсэн хэргийн тоог харьцуулахад 5-6 хувь буурсан үзүүлэлттэй, маргааны төрлийн хувьд Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээн авсан болон шийдвэрлэсэн хэргийн тоо 32-36% буурсан байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын
иргэний хэргийн анхан шатны шүүх