АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран “Шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургуулилтыг өнөөдөр зохион байгуулалаа.

Энэхүү сургуулилт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан ажиллагааг сурталчилан таниулах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилготой болсноороо онцлог байлаа.


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар