Эрүүл мэндийн боловсрлыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

“Иргэн бүрт эрүүл мэнд” аяны хүрээнд иргэн бүрт эрүүл мэндийн боловсрлыг дээшлүүлэх зорилгоор Иргэдийн Хэрэглээний Боловсролын Төвийн сургагч багш Э.Нэмүүнзол шүүгч, ажилтнуудад “Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод харилцаа, уур амьсгал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хэрэглээний болон ундны усны стандарт, цайрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, органик хүнсний хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, ашигт эрдэс менералуудын давуу талыг таньж мэдэх талаар туршилт явуулсан нь сургалтыг сонирхолтой бөгөөд үр дүнтэй болголоо.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг