Монгол бичгийн сургалт зохион байгуулж эхэллээ

2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталж, орон даяар үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтны монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор монгол бичгийн сургалтыг цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр явуулах ажлыг зохион байгууллаа.

Сургалтыг Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн, сургагч багш О.Оюунтунгалаг удирдан явуулж, сургалтад оролцогчдын санал, монгол бичгийн мэдлэгийн түвшинг харгалзан хичээлийг тодорхой үе шат, цагийн хуваарьтайгаар эхлүүллээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Сургалт, судалгааны баг