Монгол Улсын Шүүхийн тухай хуулиас
ТАВДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
19.1.Давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран дор дурдсанаар дагнан байгуулна:
19.1.1.аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.2.аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.3.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.
19.2.Давж заалдах шатны шүүх "аймаг, нийслэлийн давж заалдах шатны... дугаар/дүгээр шүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.
19.3.Давж заалдах шатны шүүх энэ хуулийн 22.3-т заасан танхимтай байж болно.
20.1.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;
20.1.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
20.1.3.давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;
20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.