Мэдээлэл лавлагаа

  Иргэдэд зориулсан мэдээлэл лавлагааны албаны

ажиллах журам

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

     Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;
  • Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;
  • Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;
  • Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;
  • Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна.

    Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
  • Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
  • Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
  • Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
  • Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
  • Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
  • Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
  • Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;
  • Холбогдох хуулийн талаарх мэдээлэл.

Та манай шүүхийн мэдээлэл лавлагааны албатай 70383257 дугаарын утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.